Усанд сэлэлтийн анхан, дунд шатны мэдлэг олгох сургалт, дадлагыг зохион байгуулж байна

DB350BA8-5EB3-4832-8784-6F84D614575F.jpeg

ОБЕГ-ыг харьяа Үндэсний аврах бригадаас аврагчдын сэлэлт шумбалтын анхан, дунд шатны сургалтыг Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвд зохион байгуулж байна.

Сар үргэлжлэх тус сургалтад бригадын 50 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтад хамрагдаж байгаа алба хаагчдад өврөөр даллах сэлэлтийн техник, нэрвэгдэгчийг тээвэрлэх, аврах ажиллагаа, уртын шумбалтын техник, осолдогчоос усанд дотор биеэ хамгаалах арга техникийг эзэмшүүлнэ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

scroll to top