Сум, орон нутгийн удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав

2Y1A4058.jpg

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас сум, орон нутгийн Онцгой комисс, шуурхай штабын үйл ажиллагаа, гамшиг, ослын үеийн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүлэх зорилгоор сум, орон нутгийн “Удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалт”-ыг зохион байгууллаа.

Сургалтаар Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, журам, стандарт, сум орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал заавар, хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэм, орон нутгийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах талаар мэдээ, мэдээлэл өгч, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.

Сургалтад хамрагдсан сумдын Засаг даргын орлогч дарга нар цаашид тухайн сум, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагааг хариуцан, гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах юм гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top