Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдлагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлав

9X1A0283.jpg

 Онцгой байдлын ерөнхий газраас байгууллагын “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны  цугларалт”-ыг энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 Цугларалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдлагуудын 2023 оны  гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталсан юм.

Хошууч генерал Г.Ариунбуян, нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албан хэмжээнд өндөржүүлж, Онцгой байдлын байгууллагын хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод ажлын амжилтыг хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top