Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -30…-35 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -26…-31 градус, Алтайн өвөр говиор -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -18…-23 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -40…-42 градус, бусад хэсгээр -35…-37 градус, өдөртөө -26…-28 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -44…-49 градус, өдөртөө -31…-36 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -26…-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -18…-23 градус, бусад нутгаар шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсанДорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр багт хүнсний дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Х-ын 8 нэрийн хүнсний дэлгүүрийн зориулалттай 10х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хөндий болон таазны хэсэг шатаж байсныг 3 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймаг, Ханбогд сум Хайрхан багийн “Цагаан хад суурьшлын бүс” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 344 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/-т 4х3 метрийн хэмжээтэй ажилчдын орон сууцны зориулалттай байшин 01.23-ны өдрийн 00:03 цагийн үед шатсан тухай мэдээллийг 01.23-ны өдрийн 01:07 цагт /01:11/ хүлээн авсан. “А” ХХК-ийн ажилчид зөөврийн ус, шороо, гал унтраагуур ашиглан 1 цаг 35  минут ажиллаж 01:38 цагт бүрэн унтраасан.

– Хувийн өмчид гарсанСэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын Бүргэдэй багт Зоориноос утаа гараад байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн 7х15 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй зоорь шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум аймгийн 3 дугаар багт Байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 02:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Ж-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 44 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо, Бэлхийн 10 дугаар гудамжинд халуун усны газар шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 15:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн О-ийн 21х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн, 3х2 метрийн хэмжээтэй дүшний өрөөний таазны хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороонд В/1 давхраас утаа гараад байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 23:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Х-ын 10 м2 өрөөнд хураалттай мод, эд зүйлс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороонд Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 05:42 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3. ГЕОЛОГИЙН ГАРАЛТАЙ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ

Гүний болон ул хөрсний ус: Завхан аймаг, Улиастай сум Богдын гол багт Даян хэсгийн гол дагуух айл өрхүүд голын усны халианд автах гэж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 250 м3 шороо зөөж 60 м урт, 1.2 м өндөртэй далан босгосон. /Голын халиа үүсч гарч ирсэн тухайн газарт 200 гаруй айл өрх оршин суудаг./

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /ажиллагаа/: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороонд цахилгаан шатанд 2 хүүхэд гацчихлаа гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 03:36 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход тус байрны оршин суугч иргэн Н /14 настай, эмэгтэй/, Э /8 настай, эрэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан байсныг 10 минут ажиллан гаргаж ээж Д-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top