Хятадын хамгийн хойд цэгт оршдог хот түүхэндээ хамгийн хүйтэн өдрийг үзжэ

10jcfw_mohe_city_1_x974.jpg

Хятад улсын хамгийн хойд цэгт оршдог хот болох Мохэд өнгөрсөн Ням гарагт түүхэнд тэмдэглэгдэх хүйтэн өдөр болжээ.

Энэ өдөр тус хотын агаарын хэм Цельсийн -53 хүрсэн нь цаг уурын бүртгэл хөтөлж эхэлсэн үеэс хойших хамгийн их хүйтрэлт болсон байна.

1969 онд Мохэд агаарын хэм Цельсийн -52.3 хүрсэн нь үүнээс өмнө тэмдэглэгдсэн хамгийн их хүйтрэлт байжээ.

Хятадын зүүн хойд Хэйлунзянь (Хар мөрөн) мужийн нутагт, ОХУ-ын хилийн ойролцоо оршдог тус хотыг “Хятадын хойд туйл” гэж нэрлэдэг байна.

Гэхдээ энэ удаагийн хүйтрэлт нь Хятадын үндэсний хэмжээнд бүртгэгдсэн дээд үзүүлэлтэд хүрээгүй юм. 2009 оны арванхоёрдугаар сард Өвөр Монголын Гэнхэ хотод Цельсийн -58 хэм хүрч хүйтэрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт ажээ.

зураг

Мохэ хот хүйтэн цаг агаараараа Хятадад алдартай. Тус хотод өвлийн улирал бараг найман сар үргэлжилдэг гэж ярилцдаг.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Их Хянганы нуруу орчмын нутгаар эрс хүйтрэхийг Хятадын цаг уурын алба анхааруулж байжээ.

Их Хянганы уулс нь Хэйлунзянь муж, Өвөр Монголын нутаг дэвсгэрийг дамнан оршдог.

Баасан гарагаас эхлэн Мохэ хотод гурван өдөр дараалан агаарын температур -50 хэмээс доош буурсан нь урьд өмнө тохиолдож байгаагүй үзэгдэл болсон байна.

Баасан гарагт тус хотын нүүрсний хэрэглээ 30 гаруй хувиар өссөн тухай Бээжингийн Мэдээ сонинд мэдээлжээ.

Хятадын автомашин үйлдвэрлэгч компаниуд энэ боломжийг ашиглан бүтээгдэхүүнийхээ хүйтэн тэсвэрлэх чадварыг Мохэд туршиж байгааг бас мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC

scroll to top