Тусгай зориулалтын автомеханик шатны автомашины дадлага сургалтыг зохион байгуулж байна

viber_image_2023-01-24_10-57-47-772.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймэр унтраах тусгай зориулалтын автомеханик шатны автомашины дадлага сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн байрлалд хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.

    Дадлага сургалтад хамрагдаж байгаа алба хаагчид танхимаар онолын мэдлэг эзэмшиж, практик дадлагыг хийж, ур чадвараа дээшлүүлж байгаа юм.

Мөн Гал түймэр унтраах, аврах багаж зэвсэглэмж, автомеханик шатны автомашины ажиллах зарчим, засвар үйлчилгээ, гал түймэр унтраах тусгай зориулалтын автомеханик шатны автомашинуудын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top