Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Увс аймагт цас орсон. Сүхбаатар аймагт шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 4-9 м/с, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -22…-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5..-10 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 2-7 м/с, -17…-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27, 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Бэлтэс багийн “Задгай”-д /сумын хүн Эмнэлгийн хашаанд Байшин шатсан тухай мэдээллийг 01.24-ний өдрийн 09:59 цагт хүлээн авсан. Тус сумын хүн Эмнэлгийн угаалгын 5х10 метрийн хэмжээтэй байшин 01.23-ны өдрийн 21:00 цагт шатсан тул Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 01.24-ний өдрийн 09:59 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

– Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн  3  дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 09:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 14 минут ажиллаж унтраасан. 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Задгай” суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 12:19 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн “Саксид” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн “Цагаан дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 340 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км- гэр шатсан тухай мэдээллийг 01.24-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Б-ийн 5 ханатай гэр 01.24-ний өдрийн 13:00 цагт шатсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Архустай” зуслангийн “Задгай” байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 12:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 4х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал  багийн  5 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 13:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын “Гранд марк-2” загварын суудлын автомашин шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны “Тоосго”-ны 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 13:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 4х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Хайрхан”-ы 5 дугаар гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 4х3 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны “Баянхошуу”-ны 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Доод салхит”-ын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 18:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 1 дүгээр гудамжинд нийтийн байрны гал тогооны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 20:36 цагт хүлээн авсан. Тус амйгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 13х17 метрийн хэмжээтэй нийтийн байрны гал тогооны өрөө шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн “Майхан-Овоо”-гийн 2 дугаар гудамжны 4 тоот /аймгийн төвөөс хойд зүгт 150 км-т, Айраг сумын төвөөс хойд зүгт 25 км-т Иргэн Н 01.21-ний өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.23-ны өдрийн 11:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Н / 47 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ -ийг 11:37 цагаас 18:41 цаг хүртэл тус багийн Олон-Овоо, Зөрлөг, Улаан хоршоот, Элдэв-ийн нүүрсний уурхай гэдэг газруудаар 15 км-ын тойрогт, 169 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 01.24-ний өдөр Эрчим багийн Хавтгай, Хөшигтийн-Овоо гэдэг газаруудад 15 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:50 цагт түр зогсоосон.  01.25-ны өдрийн 10:00 цагт эхлүүлнэ. 

Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Даваат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ Иргэн С  01.23-ны өдрийн 20:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн С /45 настай, эрэгтэй/-ыг  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 01.24-ний өдрийн 13:39 цагт тус багийн Хадан хошуу гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 15 км/-т малчин Ч-ын гэрээс эсэн мэнд олсон.

Цас шаварт суусан: Увс аймгийн Сагил сумын Бургастай багийн “Сэртгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.24-ний өдрийн 15:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаабаатар хотоос Увс аймгийн Сагил сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн “Приус- 20” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 18:30 цагт татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР   

scroll to top