ОХУ-ын Буриад, Эрхүү мужуудад эрс хүйтэрчээ. Ихэнх нутгаар -45 хэм хүйтэн байгаа бол хойд хэсгээр – 50 хэм хүртэл хүйтэрсэн тохиолдол гарчээ. Тиймээс Буриадад 1-8 дугаар ангийн хүүхдүүдийг гэрээс нь хичээллүүлж, дасвар, барилгын ажлыг бүрэн зогсоосон байна.
Мөн уул нуруу, алс хол хөдөөгийн замуудад Дулаацах төв байгуулжээ.
Алс замд яваа жолооч нараас гадна ажлаа гүйцэтгэж яваа эргүүлийн цагдаа, энгийн иргэд энэхүү төвүүдэд дулаацан, халуун цай уух боломжтой юм.