Төслийн багийн гишүүд ОБЕГ-т ажиллаж байна

viber_image_2023-01-25_11-00-59-349-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас  Швейцарийн Хөгжлийн агентлагтай  хамтран “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос хойш гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Үүнтэй холбогдуулан Швейцарийн Хөгжлийн агентлагийн мэргэжилтнүүд Монгол Улсад ажиллаж, төслийн багийн гишүүдтэй уулзалт хийн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Мөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, сургалт, бэлтгэлийн байгууламж болон тоног төхөөрөмжийн хадгалалтын нөхцөл байдалтай танилцсан юм.

Төслийн багийнхан энэ сарын 27-ныг хүртэл ОБЕГ-т ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top