Төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд, Гамшгаас хамгаалах улсын албадын удирдах бүрэлдэхүүнийг чадавхжуулах, гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, энэ талаар нэгдсэн ойлголтыг өгөх зорилгоор зохион байгуулагдаж байгаа “Онцгой байдлын ажиллагааны шуурхай удирдлагын төв” сэдэвт сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран зохион байгуулж байгаа тус сургалтаар ослын үеийн удирдлагын системийн үндсэн зарчмууд, зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, ослын үнэлгээ, зорилт, хүч хэрэгслийн менежмент, ослын үеийн үйл ажиллагааны төлөвлөлтийн талаар АНУ-ын Ойн албаны сургагч багш нар мэдээлэл өгч, оролцогчид өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах дадлага сургуулийг хийж байна.
Танхим, дадлага хосолсон тус сургалтад Төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд, Гамшгаас хамгаалах улсын албадын удирдах бүрэлдэхүүний 40 орчим алба хаагч хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.