ОБЕГ-ын дэргэдэх Ар талын 115 дугаар анги нь олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.
Олон улсын стандартыг менежментийн тогтолцооны олон улсын баталгаажуулалтын байгууллага “Монсертф” ХХК-тай хамтран нэвтрүүлж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна гэж ОБЕГ-ын дэргэдэх Ар талын 115 дугаар ангиас мэдээллээ.