Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна.
Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20.1 см-ээс их, Увсын Давст, Улаанбаатарын Багануур, Төвийн Эрдэнэд 22-24 см, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Ховдын Булган, Алтай, Үенч, Завханы Баянтэс, Улиастай, Баянхайрхан, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Баянхонгорын Заг, Өвөрхангайн Бат-Өлзий, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Хушаат, Орхон, Төвийн Баян, Мөнгөнморьт, Цээл, Угтаалцайдам, Алтанбулаг, Жаргалант, Улаанбаатарын Налайх, Хэнтийн Норовлин, Батширээт, Баян-Адрага, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Баян-Овоо, Сүхбаатарын Асгат, Халзан, Дорнодын Булганд 10.1-20.0 см.
Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Булганы ганц нэг сумдын нутгаар 5.1-10.0 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-31 см зузаан цастай байна.