Техник, тоног төхөөрөмжийг улсын хэмжээнд жишиг болгохоор төлөвлөн ажиллаж байгаагаа илэрхийллээ

FB_IMG_1674716951677-1-78c6p2i2cer43sd59m35e8e44sqsbd5nkggdncvwrpc.jpg

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, 2022 онд хийж гүйцэтгэсэн ажил болон 2023 онд хэрэгжүүлэх  ажилтай танилцаж, тус газрын техник, тоног төхөөрөмжийг улсын хэмжээнд жишиг болгохоор төлөвлөн ажиллаж байгаагаа танилцууллаа.

Мөн тэрбээр  БНСУ-д мэргэжил дээшлүүлэхээр сургалтад хамрагдах хоёр алба хаагчийн зардлыг хариуцахаа илэрхийлсэн юм.

Энэ үеэр  түүний санаачлагаар aймгийн ЗДТГ-ын 170 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар БНСУ-аас нийлүүлэгдсэн гал унтраах зориулалтын дөрвөн автомашиныг Цагааннуур, Түшиг сумдад хуваарилан өглөө гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top