Усчин аврагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэв

IMG-686d340caa1a10dd8cd46e54efe93b80-V-1.jpg

   Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдын дунд усанд сэлэлтийн тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газрын харьяа Усан спорт сургалтын төвд зохион байгууллаа.

  Тэмцээн өврөөр даллалт, мэлхий сэлэлт, гүний шумбалт, эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэх гэсэн дөрвөн төрлөөр явагдаж, аваргуудаа тодруулсан юм.

 Нийлбэр дүнгээр химичин аврагч-ахлах ахлагч З.Сансараар ахлуулсан баг тамирчид тэргүүллээ.

Ингэснээр аврагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, мэргэжлийн ур чадвар дэшшиллээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top