ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр тус газрын бүтцийн нэгжийн дарга нарын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
Онцгой байдлын байгууллагаас 2023 онд “Гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг сайжруулах”, “Штабын бэлтгэл, ажиллагааны удирдлагын чадавхыг бэхжүүлэх”, “Холбоо зарлан мэдээллийн чадавх, цахим ашиглалтыг сажйруулах” гэсэн гурван зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албаны хэмжээнд өндөржүүлж, Онцгой байдлын байгууллагын дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод ажлын амжилтыг хүссэн юм” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.