Гал түймрийн дуудлага 13.3%-аар буурсан үзүүлэлттэй байна

DSC_1993-1024x678-6t39hy2p4c6bklzcyh6vkvzujzapnhmkkl3a9blyybk-6t6ndwu5eeyws6vtnj6yf9mt0kwna27o2zz1ec72se8.jpg

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 36, аврах ажиллагааны 2 буюу нийт 38 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс 77 иргэнийг гаргаж,  2.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм.

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 13.3%-аар буурсан, аврах ажиллагааны дуудлага 1.5 дахин өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top