Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас офицер бүрэлдэхүүний хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, удирдахуйн ухаан, менежментийн арга барилд суралцуулах, алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор “Офицер бүрэлдэхүүний, цугларалт, сургалт-2023” сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Алба хаагчдад хууль, эрх зүй болон цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, дадлага эзэмшүүлж, авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, албаны болон хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах сургалт, дадлагыг хийсэн юм.
Энэ үеэр хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, Онцгой байдлын байгууллага болон Онцгой байдлын газраас 2023 онд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллах, шинэчлэн батлагдсан цэргийн нийтлэг дүрмүүдийг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болголоо гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.