ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдийг сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар гамшгийн эрсдэлийн эрхзүйн мэдлэг, гамшгийн эрсдэлийн үнэлгээний заавар, арга аргачлал, баримтлах зарчим, өдөр тутмын үйл ажиллагааны мэргэжлийн ур чадвар, үр дүнг чанаржуулах, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх мэдлэг, мэдээллийг олгох юм.
Ирэх сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус сургалтаар гамшгаас хамгаалах эрхзүйн орчин, гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын чиг хандлага, мөрдөгдөж буй баримт бичиг, гамшгийн эрсдэлийг үнэлэх аргазүй, аргачлал, гамшгийн эрсдэлийн үнэлгээний стандарт, эрсдэлийн үнэлгээний тайлан боловсруулах, тавигдах шалгуур үзүүлэлт сэдвээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.