Галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад 901 барилга байгууламжийг хамруулав

14-1.jpg

Онцгой байдлын байгууллагаас худалдаа, олон нийт, үзвэр үйлчилгээ, цахим тоглоомын газрын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 09-27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

  Хяналт шалгалтад 901 барилга байгууламжийг хамруулан 4333 зөрчлийг илрүүлж, 1106 зөрчил буюу 25.5 хувийг газар дээр нь арилгуулсан.

Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн  554 заавал биелүүлэх албан шаардлага, 265 мэдэгдэл,  25 танилцуулгыг боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлээд байна.

 Мөн ажилтан, алба хаагчдад гал түймрийн анхан шатны мэдлэг, ойлголтыг түгээх зорилгоор гал түймэр унтраах тактикийн дадлага, сургалтыг гурван удаа, тархалтын дадлага, сургалтыг 69 удаа хийлээ.

Дээрх хяналт шалгалтын гүйцэтгэлийн шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 03-17-ны өдрүүдэд зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top