Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, нэгдсэн мэдээлэл өглөө

9X1A0331.jpg

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтаар Онцгой байдлын байгууллагаас 2023 онд хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаа, зохион байгуулагдах сургалт, дадлагууд болоод цалингийн нэмэгдлийн талаар алба хаагчдад нэгдсэн мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсон, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.

Алба хаагчид өнгөрсөн онд  аймгийн хэмжээнд тохиолдсон 74 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 16 иргэний амь нас, иргэн аж ахуй нэгж байгууллагын 6.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.

Мөн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу орон нутгийн төсвийн гамшгаас хамгаалах сангаас 14,2 сая төгрөгийн шийдвэрлүүлэн, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажилласнаар гамшиг, осол, аюулт үзэгдлийн тохиолдол өмнөх оны мөн үетэй харицуулахад 45%-аар буурсан үзүүлэлттэй байна.

Аймгийн ИТХ-ын  07/03 дугаар тогтоолоор 232,3 сая төгрөгийг шийдвэрлүүлэн, 25х10 хэмжээтэй автомашины тавиуланг 2023 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар барилгын ажил явагдаж байгааг энэ үеэр онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top