Удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа

328284372_1060847535318166_6795068885732359644_n.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас  Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн удирдах албан тушаалтны сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн оролцож, “Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ, удирдлагын институцын тогтолцоог бэхжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Нутгийн өөрөө удирдах байгууллага, Гамшгийн эрсдэлийг, бууруулах орон нутгийн зөвлөлийн нийт 38 удирдах бүрэлдэхүүн сургалтад хамрагдаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар мэдлэгээ нэмэгдүүллээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас  мэдээллээ.

scroll to top