ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Монгол дахь ЖАЙКА суурин төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийн явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцсон юм.
Төслийн хоёрдугаар шатанд барилга байгууламжийг хүчитгэх хэрэгцээ, шаардлагыг олон нийтэд таниулах, холбогдох дүрэм, зааврыг боловсруулах, инженер техникийн ажилтнуудыг чадавхыг дээшлүүлэх, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхыг дэмжих, сургалтын бааз, материалыг бий болгохоор ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.