Иргэдийн аюулгүй байдлыг хангах олон талт арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснийг онцоллоо

9X1A0436.jpg

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн онд аймгийн хэмжээнд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 31 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж  33 хүний амь нас, иргэн, аж ахуй нэгж байгууллагын 1,6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.

Ахуйн гал түймрийн тоо 25,8 хувиар, аврах ажиллагааны дуудлага  73 хувиар, хохирлын тоо 95 хувиар тус тус буурсан байна.

“Аюулгүй жишиг хороолол” төслийг  хэрэгжүүлж, 24 цагийн хяналттын камер суурилуулан гудамж талбайн гэрэлтүүлгийг шинээр хийж,  эрсдэл өндөртэй айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг ханган ажилласан зэргээр өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажилласан гэдгийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.

Энэ үеэр бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн “Үндсэн үүргийнхээ хажуугаар өөрсдийн ажиллах орчин, нөхцлийг сайжруулах бүтээн байгуулалтын ажил, иргэдийн аюулгүй байдлыг хангах олон талт арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснийг онцлоод, ажлын амжилт хүслээ” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top