Онцгой комиссын үйл ажиллагаа болоод өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцав

327441078_855116195780121_5181913574042671219_n.jpg

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаа болоод өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.

 Аймгийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар нийт нутгийн 30 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд Хөхморьтод 7 см, Жаргаланд 6 см, Баян-Уулд 2 см, Есөнбулаг, Дарив, Цээл, Тайшир, Шарга, Цогтод 1 см, Тонхил, Дэлгэр, Төгрөг, Халиунд 0 см зузаан цастай, 1-10 баллын бүрхэц тогтжээ.

 Аймгийн аюулгүйн нөөцөд 200 тн өвс, 50 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 626.0 тн өвс, 296.7 тн тэжээл, малчдын түвшинд 5545 тн өвс, 910 тн үйлдвэрийн тэжээл, 102 тн гар тэжээл, 4354 тн хужир шүү бэлтгэсэн.

Аймгийн Засаг дарга 88 багийн малчидтай уулзалт хийж, мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлууд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцох ажлыг зохион байгуулсан гэдгийг энэ үеэр танилцууллаа.

Бригадын генерал Б.Ууганбаяр ирэх дөрөвдүгээр сард тус аймагт зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн талаар мэдээлэл өгч, аймгийн удирдлага, Онцгой комиссын гишүүдэд холбогдох үүрэг, чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top