Сургагч багшийн гэрчилгээгээ гардан авлаа

DSC_0448-1-78f6c0uox9lu8b80b80m4xgw1k566hqfr16okrkbccg.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хүрээнд “Бэлэн бай” сургалтын модуль хөтөлбөрөөр иргэдийг сургагч багшаар бэлтгэх сургалтыг Говь-Алтай аймагт зохион байгууллаа.

Сургалтад төсөл хэрэгжиж байгаа Есөнбулаг, Бигэр, Төгрөг сумын 35 иргэн, ажилтан, алба хаагч хамрагдаж, сургагч багшийн гэрчилгээгээ гардан авсан юм.

Бэлтгэгдсэн сургагч багш нар орон нутагтаа аливаа аюул, ослоос урьдчилан сэргийлэх, мэдлэг, чадварыг олон нийтэд олгох, өрх бүр аюулгүй амьдрах ухаанд суралцах, дадал, хандлагыг төлөвшүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top