Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдлаа

3B90AE30-9974-4BA1-835C-91FCBB57085C.jpeg

Өвөрхангай аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.

Хурлаар 2022 оны жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэж, энэ онд болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гишүүдээс гаргасан саналыг тусган 30 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан баталлаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг танилцуулж, “Орон нутагт суурилсан эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийг бууруулах арга зам” сэдвээр мэдээлэл өглөө гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top