Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун болон өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 3-8 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -12…-17 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…+4 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 3-8 м/с. -9…-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулс, Халх голын саваар, 8-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд Алтай, Хөвсгөлийн уулсаар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 7, 9-нд нутгийн зарим газраар 8-13 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -21…-26 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -11…-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -2…+3 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны задгай хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 08:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход худалдааны төвийн хашааны гадна хог шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Арцат”-ын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 13:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны задгай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны “Хангай”-н 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Агро парк” хорооллын задгай /аймгийн төвөөс баруун зүгт 153 км-т, сумын төвөөс урд зүгт 2 км-т байшин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Ж-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин 02.05-ны өдрийн 19:20 цагт шатсан тул Баянхангай сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж унтраасан мэдээллийг тус сумын Засаг дарга 19:51 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны задгай хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан.   Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиж 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Их дарь-Эх”-ийн 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 22:58 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Хандгайт”-ын 16 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 22:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны “Дэнж”-ийн 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 03:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 5х11 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут  ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top