Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор,  Тэс голын хөндийгөөр -24…-29, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -19..-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -13…-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө цэлмэг. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 6, 7-нд нутгийн зарим газраар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -21…-26 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -9…-14 градус, өдөртөө -3…+2 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн/аймгийн төвөөс хойд зүгт 136 км, сумын төвөөс зүүн зүгт 14 км/-т 02.03-ны өдрийн 06:02 цагт өвөлжөө шатсан тухай мэдээллийг 02.03-ны өдрийн 07:51 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй өвөлжөө /6 үхэр/ шатаж байсныг 1 цаг 49 минут ажиллаж 07:51 цагт унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн Алтан-Эмээлтийн 16 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 12:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 00:29 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэн тодорхойгүй 5х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, дотор тал тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийсллэийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 25 дугаар байрны 1 дүгээр орцонд айлаас гал гараад байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 02:42 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 3 өрөө байр /39 м2/-ны гал тогооны хэсэг, хөргөгч шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 5 иргэнийг гаргасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны 5 дугаар баг 1 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 267 км, ангийн байрлалаас зүүн урд зүгт 50 км/ 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 02:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-ын 4х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 1 цаг 17 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн М/49 настай, эрэгтэй/ өртөж нас барсаныг цогцсыг гарган Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top