Туркт болсон газар хөдлөлтийн улмаас 500 гаруй хүн амиа алдаж, 3,000 гаруй хүн гэмтэж бэртжээ

e6veio_230206003902-05-turkey-earthquake-0206_x974.jpg

Турк улсад өнөөдөр 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Америкийн Нэгдсэн Улсын Геологийн хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Туркийн Газиантеп мужийн Нурдаги хотоос зүүн тийш 23 километрийн зайд буюу Сиритэй хил залгаа нутагт байсан аж. зураг  

Энэ явдлын улмаас Туркт 2,300 гаруй хүн гэмтэж, 284 хүн амиа алджээ.Харин Сирид 630 хүн гэмтэж, 237 хүн нас барлаа гэж CNN агентлаг мэдээлэв.

Сүүлийн 25 жилд Туркт долоо ба түүнээс дээш магнитудын хүчтэй долоон газар хөдлөлт болсон бөгөөд энэ удаагийнх хамгийн хүчтэй нь юм байна. 

Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас энэ явдалтай холбоотойгоор Газар хөдлөлт манай иргэд цөөн тоогоор зорчдог бүс нутагт болсон, одоогоор манай иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй. Монгол иргэд газар хөдлөлтөд өртсөн эсэхийг Туркийн холбогдох байгууллагаас тодруулахаар Анкара дахь Элчин Сайдын Яам үргэлжлүүлэн ажиллаж байна гэх мэдээллийг өгөв.

scroll to top