Төсөл хэрэгжиж байгаа сумдын иргэдийг сургагч багшаар бэлтгэж байна

92FA3450-FF35-4429-BA11-CA81D94852C2.jpeg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийг нийслэлийн 12 хороо, Говь-Алтай, Дорноговь, Дорнод,  Дундговь, Увс аймгийн 18 суманд хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжиж байгаа аймгуудын иргэдийг сургагч багшаар бэлтгэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд “Бэлэн бай” сургалтын модуль хөтөлбөрөөр иргэдийг сургагч багшаар бэлтгэх сургалт Дундговь аймагт эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг, “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн удирдагч Б.Оюунтуяа нар оролцож, үг хэлсэн юм.

Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Төсөл хэрэгжиж байгаа сумдын иргэдэд  “Бэлэн бай” сургалтын модуль хөтөлбөр, гарын авлагыг ашиглан гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аюулгүй амьдрах арга ухаанд сургах, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах дадал, хандлагыг төлөвшүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулах юм. Хоёр өдрийн турш үргэлжлэх сургалтаар орон нутгийн түвшинд тохиолдож болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар хичээл заах мэргэжил арга зүйд суралцаж, өөр хоорондоо харилцан туршлага солилцон, үр дүнтэй сургалт болно гэдэгт итгэлтэй байна”.гэлээ.

Сургалтад төсөл хэрэгжиж байгаа Хулд, Эрдэнэдалай, Сайнцагаан сумын 30 орчим иргэн хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top