Нислэгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, уялдаа холбоог дээшлүүллээ

2.jpg

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас “Алслагдсан орон нутагт агаараас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломж, ажиллагааны удирдлага, холбооны бэлтгэл, бэлэн байдлыг хангах нь” сэдвээр штабын нэгдсэн дадлагыг зохион байгууллаа.

Сургалтаар алслагдсан хөдөө орон нутагт агаараас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах байр, байдал, боломжийг тодорхойлж, ажиллагааны удирдлага, холбооны бэлтгэл, бэлэн байдлыг ханган, нислэгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, алба нэгжүүд, “Хэли-Юнион” компанийн нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүний харилцан ажиллагаа, уялдаа холбоог дээшлүүлсэн юм.

Мөн өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулан тактикийн даалгаврыг боловсруулж, залуу офицер бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулснаараа онцлогтой боллоо гэж ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас мэдээллээ.

scroll to top