Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт цас орсон, Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -0…-5 градус,  говийн бүс нутгийн хойд хэсгээр -5…-10 градус,  бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины  орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын­ нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд  Говь-Алтай болон Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө  -19…-24 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -11…-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +1…+6 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна. 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 12 дугаар хороо, Жанжингийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 13:21 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 13:22 цагт ангиас гарч 2 км замыг туулан 13:24 цагт очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 9 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 16:59 цагт ангиас гарч 2.5 км замыг туулан 17:03 цагт очиход иргэн Г-ын “Тоёота Харриэр” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Завхан аймаг, Цагаанхайрхан сум. Баянбулаг багийн “Алтангийн хавчгийн жалга” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 66 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т иргэн Б-ын 5 ханатай гэр 18:40 цагийн орчим шатаж эхэлсэн тухай мэдээллийг 02.07-ны өдрийн 18:44 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргаар ахлуулсан баг ажилласан.

Дундговь аймаг, Сайнцагаан сум. Айраг багийн Айргийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 21:35 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 800 м замыг туулан 21:37 цагт очиход иргэн О-ы 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум. 3 дугаар багийн Бугант тосгоны төвийн 1-1003 тоот /аймгийн төвөөс зүүн урд зүгт  160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/-т иргэн Б, Ц нарын 1 давхар байшин 02.07-ны өдрийн 23:18 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 02.08-ны өдрийн 01:18 цагт хүлээн авсан.

Тус сумын Бугант тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 23:25 цагт очиход иргэн Б, Ц нарын 7х14 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 цаг 55 минут ажиллан 02.08-ны өдрийн 05.10 цагт галыг бүрэн унтраасан. Тус гал түймэрт иргэн Б/30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид 04:50 цагт хөдөлгөөн үйлдсэн.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 20 дугаар хороо, Цолмонгийн 5 дугаар гудамжинд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 01:35 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 01:46 цагт очиход иргэн Ц-ийн 2х3 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top