Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 3-8 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор,  Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр   -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -12…-17 градус, Алтайн өвөр говиор +2…+7 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -2…+3 градус,  бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 1-6 м/с. Өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд Говь-Алтай болон Хангайн уулархаг нутгаар, 13-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 10-нд ихэнх нутгаар хүйтний эрч сул байх боловч 11-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК Зуухан цехийн 1 дүгээр зуух шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 00:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн зуухан цехийн 1 дүгээр зуух шатаж байсныг 01:51 цагт галын тархалтыг зогсоож, 02:51 цаг ажиллан гал түймрийг бүрэн унтраасан

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 08:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 3х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,  “Парк сайед” хотхоны 822 дугаар байр 10 дугаар давхраас утаа гараад байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 13:02 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, “Найрамдал” хорооллын 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 13:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дугаар хороо, Бага нарангийн 5 дугаар гудамжинд хийн баллон шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ын хашаанд хийн баллон шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл баг, “Дээд гудам” гэдэг газрын задгай /аймгийн төвөөс баруун хойд зүгт 168 км, сумын төв/-д  Иргэн Г-ын 5 ханатай гэр 02.08-ны өдрийн 17:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 02.08-ны өдрийн 17:58 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэдийг иргэн Г-ийн 5 ханатай гэр, /53 толгой ямаа/ шатаж байсныг 50 минут ажиллан гал түймрийг бүрэн унтраасан тухай мэдээг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 03 дугаар гудамжинд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 10х23 метрийн хэмжээтэй “Шинэ дэлгүүр” хүнсний дэлгүүрийн дээвэр шатаж байсныг 41 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 18:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 7х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны эцэс Барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 23:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-н 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар барилгын материалын дэлгүүрийн 2х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо,  Гранд плаза худалдааны төв хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 23:57 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х8 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Цас шаварт суусан: Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг, “Цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 98 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т Ачааны автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 02.08-ны өдрийн 23:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Өгийнуур сумаас Ховд аймгийн чиглэлд иргэн Э /33 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Маяти” загварын ачааны автомашин 3 зорчигчтой  цасанд суусан байсныг 03:25 цагт татан гаргасан.

Бусад төрлийн осол /ажиллагаа/ – Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Шижирийн даваа гэдэг газар /бригадын байрлалаас хойд зүгт 35 км/-т суудлын автомашин замын хажуу руу орж гарах боломжгүй болсон гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Үндэсний аврах бригадын алба хаагчдыг очиход  иргэн М-ийн “Тоёота Ландкруйзер 200” загварын суудлын автомашин замын хажуу руу орж, цасанд суусан байсныг 14:03 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top