Үндэсний төв номын сангийн алтан фондод хадгалууллаа

DSC2444-scaled.jpg

Албаны түүхээ хэвлэлийн хуудаснаа мөнхөлж, ирээдүй хойч үедээ бичиж үлдээхээр “Онцгой мэдээ” сонины анхны дугаарыг гаргаснаас хойш эдүгээ 9 дэх жилтэйгээ золгож байна.

Аливаа байгууллагын дэргэд гарч буй сонин, хэвлэл бол тухайн байгууллагын үйл ажиллагааны түүхийн архив, хожмын үеийн судлагдахууны гол хэрэгсэл болох нь бий.

Тиймээс өнөөдөр “Онцгой мэдээ” сонины найман жилийн хугацаанд гарсан 177 дугаарыг, цахим хувилбартай нь, Онцгой байдлын байгууллагын 15 жилийн түүхийг бичиж эмхэтгэсэн “Хөгжил дэвшлийн 15 жил” номын хамтаар Үндэсний төв номын сангийн фондод албан ёсоор хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Үндэсний төв номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Онцгой байдлын байгууллагын 15 жилийн түүхийг баринтагласан ном, сонины дугааруудыг номын сангийн алтан фондод хүлээн авч байгаадаа баяртай байна. Энэ бол оюуны маш том хөрөнгө оруулалт юм. Цаашид Онцгой байдлын ерөнхий газартай олон талаар хамтран ажиллахад Үндэсний төв номын сангийн хамт олон бэлэн байна” гэв.

Унших эвийг нь олох юм бол хүн бүрийн амьдрал маш сонирхолтой ном юм. Та бидний дунд эгэл жирийн орших ч гайхамшгийг бүтээж буй хүмүүс олон. Эдгээр алба хаагчдынхаа амжилт бүтээл, шилдэг тэргүүний анги, салбар, хамт олны шинэ санаа, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, албаны хэмжээнд мэдээлэл солилцох шинэ урсгалыг бий болгохыг зорьсон “Онцгой мэдээ” сонин ийнхүү Үндэсний төв номын сангийн алтан фондод орсон нь Онцгой байдлын байгууллагаас хойч үедээ үлдээж буй түүхийн том архив болж буй юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top