Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Тикийн гайхамшиг” туршлага солилцох хамтарсан дадлага сургууль ирэх зургадугаар сард Увс аймагт зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан ажлыг хэсэг тус аймагт ажиллаж, сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах уулзалт, хэлэлцүүлгийг хийлээ.
ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, дадлага сургуулийн төлөвлөгч, ахмад Дерек Матерковски, түрүүч Адам Азар тэргүүтэй ажлын хэсэг сургуулийн онцлог, үйл ажиллагаа төлөвлөлтийн талаар харилцан санал солилцлоо.
Мөн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа болон гал унтраах автомашин техник хэрэгсэл, аврах ажиллагааны багаж зэвсэглэмжтэй танилцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.