Хэрлэнбаян-Улаан багт Увс, Завхан, Говь-Алтай зэрэг 10 аймгийн 545 айл отроор өвөлжиж байна

23B65CAC-25A4-4B9F-B8D6-F1E0AD1835F8.jpeg

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон бусад холбогдох албаныхан өвөлжилт хүндэрсэн зүүн аймгуудад ажиллаж байна. Энэ үеэр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн отрын бүс нутагт ажилласан юм. Тус бүс нутагт 10 аймгийн 545 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 493 мянга гаруй мал отроор өвөлжиж байгаа аж. Үүнээс хамгийн хол нь Увс, Говь-Алтай, Завхан аймгийн малчид оторлож байна. Мөн Улаанбаатар хотын Налайх, Багануур, Баянзүрх, Багахангай дүүргийн малчид оторлож байгаанмтус багийн Засаг дарга бөгөөд Тосгоны захирагч Ж.Март хэллээ.

Хэдийгээр баг, тосгон ч гэлээ отрын бүс нутаг гэдэг утгаараа олон аймгийн, олон иргэд өвөлжиж, хаварждаг тул Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх шаардлага
гардаг. Тиймээс энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЭМТ-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тохиромжтой автомашиныг олгохоор шийдвэрлэсэн юм.

Мөн нийт нутгийн 50 орчим хувь нь отрын бүс нутаг байдаг учраас нутгийн иргэд зусахад хүндрэл учирдаг. Иймд 10 мянга га газрыг отрын бүсээс гаргах хүсэлтийг сум, орон нутгийн удирдлагууд Шадар сайд болон ХХААХҮ-ийн сайдад хүргүүлснийг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөсөн байна.

Дэлгэрхаан сумын хадлангийн нөөц газарт өвсний гарц тааруу байснаас тус аймгийн Баян-Адарга сумын нутгаас 90 тн байгалийн хадлан, 35 тн тэжээлийг сумын нөөцөд, малчид иргэд 1800 тн өвс худалдан авчээ.

scroll to top