Хүнсний агуулахад гарсан галыг бүрэн унтраав

330006181_430934525865662_1840458674356166214_n.jpg

Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхоны баруун талд хүнсний агуулах шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 11-ний өдрийн 19:38 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 18х36 метрийн хэмжээтэй агуулах /хүнс, гэр ахуйн бараа 60 тн орчим/, “Бонго”-3 автомашин шатаж байжээ.

Алба хаагчид 21:25 цагт гал түймрийн тархалтыг зогсоон, нийт 8 цаг ажиллаж 02.12-ны өдрийн 03:45 цагт бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top