Гал түймрийн утаажилтын бүсээс 28 хүнийг гаргаж, 2,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

FD8B4FCE-5C7F-4391-9DF6-B8DE887EDD37.jpeg

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 26, аврах ажиллагааны 2 буюу нийт 28 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 28 иргэнийг гаргаж,  2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.2%-аар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top