Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан аймагт  цас орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр -12…-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…+1 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

  Улаанбаатар хотод:  Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 2-7 м/с, -7…-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 16-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 18-нд говийн аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд говь, талын нутгаар, 18-нд тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -21…-26 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус, өдөртөө -2…+3 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Задгай” Бульдозер шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 10:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход Бульдозерын хөдөлгүүр шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан. 

– Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн “Задгай” хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 06:24 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны Задгай суудлын Автомашин шатсан тухай дуудлагыг 02.28-ны өдрийн 09:16 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын “Камри” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Ойчид”-ын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 11:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны “Зүүн алтан- Өлгий”-н 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 6х34 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Богины-Ам”-ны задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 20:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн 12х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны задгай  хог  шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 04:38 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж 15 минут ажиллаж унтраасан. 

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Нуурын мөс цөмөрсөн: Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км, сумын төвөөс зүүн хойд зүгт Хяргас нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин нуурын мөс цөмөрч живсэн зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 02.11-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчдыг очиход тус аймгийн Улаангом сумаас Завхан сумын “Хэцүү хад” гэдэг газрын чиглэлд 8 зорчигчтой /үүнээс 5 нь хүүхэд/ зорчиж явсан  иргэн Г-ын “Хайлюкс” загварын суудлын автомашин живсэн байсан. Тус аймгийн Наранбулаг сумын хүн эмнэлгийн эмч нар ажиллаж зорчигчдийг мөн өдрийн 23:33 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн боловч 4 хүн /үүнээс 3 хүүхэд/-ий биеийн байдал хүнд байна. 02.12-ны өдрийн 11:55 цагаас 18:50 цаг хүртэл 18 метрийн гүнд шумбалт хийж, автомашиныг ган татлагаар холбосон бөгөөд 50 метр газар хонгил гаргаж мөсийг цэвэрлэсэн. 02.13-ны өдрийн 11:00 цагаас ажиллагааг эхлүүлэн 30 метр газар хонгил гарган мөсийг цэвэрлэсэн бөгөөд нуурын мөс нимгэн байгаа тул 8-10 метрийн холоос ган татлага холбон татаж автомашины хойд талыг мөсний ирмэг дээр гаргаж ирсэн боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:30 цагт түр зогсоосон. 02.14-ний өдрийн 11:00 цагт ажиллагааг эхлүүлнэ.    

Цас шаварт суусан: Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багийн “Дөтийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой бадлын газрын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Цогт сумын чиглэлд 8 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан иргэн С-ын “Истана” загварын автомашин цасанд суусан байсныг 15:10 цагт татан гаргасан. 

/Мөс цөмөрч суусан/: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Салхитын гацааны-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт Орхон голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын Орхон багийн “Салхитын гацааны-Өвөр” гэдэг газраас Хархорин сумын чиглэлд зорчиж явсан иргэн Р-ийн “Эврист” загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсныг 15:15 цагт татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top