Энэ сарын 6-ны өдөр болсон хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг байрлуулахаар 275 түр хоргодох байр нээгээд байна гэж Сирийн Орон нутгийн захиргаа, байгаль орчны яамнаас ням гарагт мэдээлжээ.
Тус яамны мэдэгдэлд тэмдэглэснээр, хойд нутгийн Алеппо мужид 235, баруун хойд нутгийн Латакиа мужид 32, Хама мужид тав, Тартус мужид хоёр түр хоргодох байр нээсэн байна.
Харин Идлиб муж, Алеппогийн хойд хэсэг дэх босогчдын хяналтад байгаа газруудын нөхцөл байдлын талаар мэдэгдэлд дурдаагүй байна.
Сирийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас ням гаргийн оройны байдлаар 1414 хүн амиа алдаж, 2349 хүн гэмтэж бэртсэн байна. Баасан гарагт НҮБ Сирид газар хөдлөлтийн улмаас 5.3 сая орон гэргүй болсон гэж мэдээлсэн юм.
Мөн Сири дэх хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээллээр, Сирид амь эрсэдсэн хүний тоо 5300-гаас давсан байж болзошгүй бөгөөд барилгын нурангинд олон хүн дарагдсан хэвээр байгаа тул цаашид 7000-д хүрч нэмэгдэж болзошгүй байна.
Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо ням гаргийн байдлаар 34 179-т хүрчээ. Тодруулбал, Туркт 29 605 хүн, Сирид 4574 хүн амь эрсэдсэнээс Сирийн Засгийн газрын хяналтад байдаг бүсэд 1414, босогчдын хяналтад байдаг бүсэд 3160 хүн амиа алджээ.