Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

DSC2566.jpg

“Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ОБЕГ-ын удирдлага, Ахмадын хорооны удирдах зөвлөлөөс өнөөдөр зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, хүрэлцэн ирсэн ахмадууддаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн, 80-аас дээш настай ахмадууд болон 60, 70, 80 насны ой тохиож байгаа ахмадуудад гарын бэлэг гардуулсан юм.

Энэ үеэр “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр 5, Ахмадын хорооны “Ахмадын алдар” тэмдгээр 5 ахмадыг тус бүр шагнаж, Ахмадын хорооны гишүүн 8 хүнд  мөнгөн тусламжийг үзүүллээ гэж Онцгой байдлын еөрнхйи газраас мэдээллээ.

scroll to top