Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -14…-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар -2…-7 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар цас, 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, талын нутгаар, 18-20-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө -3…+2 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Баянбулаг багийн “Хулгар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т Малын хороо, саравч 02.15-ны өдрийн 11:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 02.15-ны өдрийн 12:34 цагт хүлээн авсан. Тус сумын Гал унтраах сайн дурын бүлгийн даргаар ахлуулсан Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, сумын Засаг заргын Тамгын газрын ажилтнууд очиж малчин Б-ийн  5х4 метрийн хэмжээтэй малын хашаа, саравч шатаж байсныг 1 цаг 50 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн “Хайлааст” хорооллын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 4 ханатай гэр шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Сансар хэсгийн 9 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс урд зүгт 26 км/-т хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 13:59 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн хашаанд хураалттай 8 тн өвснөөс 1 тн шатаж байсныг 1 цаг 29 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо,  Дунд нарангийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 7х9 метрийн хэмжээтэй байшингийн тааз, эд зүйлс шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Үйлдвэрчдийн хэсгийн 2 дугаар гудамжинд Дархан-Уул аймгийн Дархан сум,  гал гарч байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 18:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 23:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 7х19 метрийн хэмжээтэй хүнсний агуулахын дээвэр, “Портер” загварын автомашин бүхээгний хэсэг, “Пекаб” загварын автомашины бүхээгний хэсэг тус тус шатаж байсныг 1 цаг 34 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top