Туркийн газар хөдлөлтөөр чидун жимсний талбайд 300 метр урт хагарал үүсжээ

303236-15022023-1676455889-166651914-230214133531-canyon-in-turkish-olive-grove-021423.jpg

Турк улсад өнгөрсөн долоо хоногт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус улсын нэгэн чидун жимсний талбай хоёр хуваагдаж 300 метр урттай ангал үүсжээ.

Турк улсын зүүн өмнөд хэсэгт Сири улстай хиллэдэг Алтынёзю дүүрэгт уг хагарал үүссэн бөгөөд цагаан элсэн шороо ил гарч 40 метрийн гүн ангал бий болжээ.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт болсон 7.8 магнитудын газар хөдлөлт өнөөдрийн байдлаар Турк болон Сирийн 40 мянган хүний амийг авч одсон.

Алтынёзю дүүрэгт амьдардаг Ирфан Аксу газар хөдлөлтийн үеэр “аймшигт чимээ” сонссон бөгөөд түүнийг босоход эргэн тойрон дайны талбар шиг болсон байсан гэв.

Турк улсад сүүлийн 25 жилийн хугацаанд 7 магнитудаас дээш хүчтэй долоон удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд энэ удаагийнх 2021 оны Атлантын далайн Өмнөд Сэндвич аралд болсон 8.1 магнитудын газар хөдлөлтөөс хойших дэлхий дээр болсон хамгийн хүчтэй нь байв.

Эх сурвалж: CNN

scroll to top