Газар хөдлөлтийн талаар:
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 15:41 цаг (өргөрөг 51090’00’’, уртраг 98006’00’’)-т 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон, геофизикийн судалгааны төвөөс мэдээлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс нөхцөл байдлыг тодруулахад ямар нэгэн хохирол учраагүй байна.
Хүн, малын халдварт өвчний талаар:
Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дэвсгэрт “Галзуу” өвчин гарсан тул тус сумын Засаг даргын захирамжаар 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Баянхонгор аймгийн Баянцагаан сум, Өмнөговьаймгийн Сэврэй суманд гарсан “Галзуу” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул тус тус цуцалсан.
Эрэнхайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Завхан аймгийн Улиастай сум, Төв аймгийн Баян сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэр, үйлдвэрлэлийн осолд өртсөн, сураггүй болсон тухай 12 удаагийн дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллаж 14 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.
Обьектийн гал түймрийн талаар:
2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 44 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа. Гал түймрийн улмаас:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 1 иргэн амь насаа алдсан.