Живсэн Титаник хөлгийг анх илрүүлэх үеийн дүрс бичлэгийг нийтэд ил болгожээ

dzy5cv_titanik_x974.jpg

1912 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Атлантын далайд живсэн Титаник хөлгийн үлдэгдлийг 1986 онд анх удаа илрүүлэх үеэр үйлдсэн 80 минутын урттай, хасаж танаагүй дүрс бичлэг хэдхэн цагийн өмнө YouTube платформд нийтлэгджээ.

Тухайн үедээ техник технологийн гайхамшигт бүтээл гэгдэж байсан Титаник хөлөг Их Британийн Соутхэмптон боомтоос АНУ-ын Нью-Йорк хот хүрэх замдаа мөсөн уул мөргөж, живсэн юм.

Хөлөг дээр 2,200 гаруй хүн зорчиж явснаас 1,500 орчим нь амиа алдаж байжээ.зураг   Далайн гүн рүү шумбаж, Титаникийн дүрсийг буулгасан Роберт Баллард

Дүрс бичлэгийг энэхүү гамшгийн тухай үзүүлсэн “Титаник” уран сайхны киноны 25 жилийн ойд зориулан нийтэд ил болгосон юм байна.

Уг кино Оскарын 11 шагналыг хүртэж, жүжигчин Кэйт Уинслет, Леонардо Дикаприо нарын од болох эхлэлийг тавьсан юм.

Олон арван жилийн турш хаана, ямар байдалтай байгаа нь мэдэгдэхгүй байсан Титаникийн үлдэгдлийг 1985 оны есдүгээр сарын 1-ний өдөр WHOI (Woods Hole Oceanographic Institution) хүрээлэн, Францын Үндэсний Далай Судлалын Хүрээлэнгийн хамтарсан баг Канадын Ньюфаундлэндийн эргээс холгүй далайн мандлаас 3,780 метрийн гүнд байсныг олж байжээ.

Багийнхан 1987 оны долдугаар сард дахин ирэхдээ 11 удаа шумбаж, хөлгийн үлдэгдлийг нарийвчлан судлахдаа дээрх дүрс бичлэгийг үйлдсэн юм байна.

“Хүмүүс бидэн рүү эргэж харах мэт сэтгэгдэл төрж байлаа. Үнэхээр сэтгэл хөдөлгөм мэдрэмж” гэж тухайн үед далайн гүн рүү шумбаж байсан багийн гишүүдийн нэг Роберт Баллард ярьжээ.

scroll to top