Аймаг, сумын “Хөдөлмөрийн аварга”-аар Онцгой байдлын газрын алба хаагчид тодорлоо

331068494_6363188803714312_8319474549287979057_n.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Н.Ганбат орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж, аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарлаа.

Шагналыг аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Б.Жавхлан нар гардуулан өгч, баяр хүргэсэн юм.

Мөн Дархан сумын “Тусгай чиг үүрэг бүхий салбар”-ын “Хөдөлмөрийн аварга”-аар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн захирагч, ахмад Д.Энхтүвшин шалгарч, шагналаа гардлаа.

Ингэснээр Дархан-Уул аймаг, Дархан сумын “Хөдөлмөрийн аварга”-ууд Онцгой байдлын газраас тодорч байна гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top