“Бэлэн бай” сургалтын модулиар иргэдийг сургагч багшаар бэлтгэлээ

330932178_927772208357992_5604408615403662250_n-scaled.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төсөл”-ийн хүрээнд Дорноговь аймгийн 27 иргэнийг сургагч багшаар бэлтгэж, гэрчилгээг нь гардуулан өглөө.

Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадварыг олон нийтэд олгох  “Бэлэн бай” сургалтын модуль хичээл, гарын авлагыг ашиглан иргэдэд  мэдлэг олгож, сургаж дадлагажуулсан юм.

Сургалтад хамрагдсан Сайншанд, Хатанбулаг, Иххэт сумын 27 хүн өөрийн сум, орон нутагтаа гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалт, дадлагыг зохион байгуулж, нөлөөллийн ажлуудыг өрнүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top