Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад өрнөсөн үйл явдлын тойм

tug-6phduxf1hzzifd02ptd6fe6hr5l2cyou8bwhsoxs6yo-6t2tq3hed4tyd7hd4urnrcm1x1hn7iywdznndu8ela8.jpg

Увс аймгийн Онцгой байдлын газрын Хүний нөөц бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Ням-Очир аймгийн 2023 оны “Тэргүүний төрийн тусгай алба хаагч”-аар шалгарч, шагналаа гардан авлаа.

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Засаг даргын ивээл дор “Үлгэрээ өвлүүлье цахим уралдаан”-ыг зохион байгуулж, уралдаанд ирсэн 10 бүтээлээс шилдэг 3 бүтээлийг шалгарууллаа.

Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339-р анги, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс зэрэг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтарсан Ахлагчийн зөвлөл  нь сар шинийн баярыг угтан ХХҮГ-ын харьяа “Ахмад настны асрамж үйлчилгээний төв”-ийн 10 ахмад настанд гарын бэлгийг гардууллаа.

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас цагаан сарын баярыг тохиолдуулан 70-аас дээш насны ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулав.

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас 100 дугаар салбарын алба хаагчдад цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны сургалтыг 21 хоногийн хугацаанд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчид цэргийн тангараг өргөж, гэрчилгээгээ гардан авлаа.

scroll to top