Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Улз, Халх голын хөндийгөөр -8…-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -1…+4 градус, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -14…-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -3…-8 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…+4 градус байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Гал түймэр:

 – ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 35 дугаар гудамжинд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход 30х20 метрийн хэмжээтэй сэндвичен барилгын зүүн урд талын хана, дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 08:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 12х7 метрийн хэмжээтэй байшингийн 5х4 метрийн хэмжээтэй том өрөө, 2х2 метрийн хэмжээтэй үүдний өрөө, эд зүйлс тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр 1 дүгээр баг Хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын эзэмшлийн 12х12 метрийн хэмжээтэй 2 давхар хүнсний дэлгүүр шатаж байсныг 48 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Малчдын хороолол 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 12х13 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөө шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Их-Эрхэт цанч багийн “Эрхэтийн битүү” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 110 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/-т 02.23-ны өдрийн 22:30 цагийн орчим эзэнгүй 2 гэр шатсан тухай мэдээллийг 02.23-ны өдрийн 22:58 цагт хүлээн авсан. Тус сумын малчин У-ын 5 ханатай гэр, бага 4 ханатай отрын гэрийн хамт бүрэн шатсан тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг баг гэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 02.24-ний өдрийн 02:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 50 минут ажиллаж унтраан сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 02:14 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5х4 метрийн хэмжээтэй гарааш, “Тоёота Акуа” загварын суудлын автомашин, малын саравч, 7 метр хашаа тус тус шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 02:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т суудлын 2 автомашин мөргөлдөж, автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.23-ны өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Приус-20” загварын суудлын автомашины жолооч Ж /33 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсаныг 20 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчид шилжүүлэн өгсөн.

Цас шаварт суусан: Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Галуутын гол” гэдэг газар 4 зорчигчтой суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 02.23-ны өдрийн 04:03 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Төв аймгийн Баянжаргалан сумаас нийслэлийн Багануур дүүргийн чиглэлд зорчиж явсан иргэн Н /36 настай, эрэгтэй/-гийн “Ланд круйзер-200” загварын суудлын автомашин эвдэрсэн байсныг олж жолооч, зорчигч 5 иргэнийг Багануур дүүргийн төвд тээвэрлэн хүргэсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top