Тажикистанд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

303429-23022023-1677130958-1762186875-map.jpg

Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжаан-Уйгарын хилийн ойролцоо Тажикистанд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Хятадын газар хөдлөлт судлалын төвөөс мэдээллээ.

Чичиргээ 08:37 цагт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн төвийн мэдээлснээр, газар хөдлөлтийн төв нь 10 километрийн гүнд байсан бөгөөд голомт нь Хятадтай хиллэдэг хилээс 82 километрийн зайд байжээ.

Казахстаны Онцгой байдлын яамнаас Алматы хотод мөн 2-3 баллын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн талаар мэдээлэв. Мөн Узбекистаны нийслэл Ташкент хотод 3-4 баллын хүчтэй чичирхийлэл болсон тухай зарласан байна.

Одоогоорхохирол учирсан талаарх  ямар нэг мэдээлэл ирээгүй байна.

Эх сурвалж: РИА Новости

scroll to top